top of page

Агаарын тээвэр

 

Бид Asiana Airline-ны найдвартай үйлчилгээнд тулгуурлан, таны агаарын ачааны шаардлага төсөвт нийцүүлсэн чанартай 

үйлчилгээг түргэн шуурхай, өндөр түвшинд хийх боломжтой. 

Далайн тээвэр

 

ETS Logistics INC бол албан ёсны далай тээврийн NVOCC (Non Vessel Owning Common Carrier) лицензтэй компани юм. Бид бүх төрлийн чингэлэг тээвэрлэлт (FCL/FR/OT), задгай ачаа болон төрөл бүрийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт (LCL), овор хэмжээ ихтэй уул уурхайн машин механизм, авто машин, тээврийн хэрэгсэл, дарвуулт онгоц болон бусад хэт том овортой ачааг тээвэрлэх (RoRo) уян хатан үйлчилгээг танд санал болгож байна.

Том оврын ачаа

 

Том оворын ачаа нь стандарт контейнерт тохирохгүй стандартын бус ачаа/тээвэрлэлтийг шаарддаг тул өргөн хүрээний туршлага, мэдлэг шаардагдах тээврийн салбар юм.

Манай хамт олон нь том оврын, хүнд даацын ачааг үйлдвэрээс Ази, Европын олон үлсад хүргэж байсан туршлага дээрээ үндэслэн Та бүхний овор хэмжээ ихтэй ачааг хэрэгтэй газар нь хүргэх үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Төслийн ачаа тээвэр

 

Төслийн ачаа нь ихэвчлэн газрын тос, байгалийн хий, салхины эрчим хүч, уул уурхай, инженерчлэл, барилгын салбарт тулгардаг. Төслийн ачаа нь төлөвлөсөн төсөвт хугацаанд багтахын тулд нарийвчилсан үйл явцыг шаарддаг бөгөөд цаг хугацаанд нь гүйцэтгэгдэнэ. Мэрэгшсэн РМР (Project Management Professional) сертификеттэй баг Танд үйлчилэх болно.

Авто замын ачаа тээвэр

АНУ дахь авто замын ачаа тээвэрлэлт гэдэг нь төрөл бүрийн ачаа (автомашин, задгай ачаа, овор хэмжээ ихтэй ачаа г.м) тээх зориулалт бүхий том оврын машин (LTL truck, Car carrier)-ыг ашиглан, Таны ачааг аль ч хотоос татан авч, чингэлэгт хийсний дараа Монголд байгаа Танд хүргэж өгөх үйлчилгээ юм. 

large-warehouse-interior-1.jpg

Агуулах

 

АНУ-д бизинесс эрхлэх сонирхолтой Та бүхэнд манай агуулахын үйлчилгээ нээлттэй бөгөөд Та тээврийн зардлаа хэмнэх үүднээс манай агуулахад бараагаа бөөнөөр нь хадгалуулж, хэрэгтэй үедээ шаардлагатай хэмжээ бүхий ачаагаа худалдан авагчид хүргүүлэх үйлчилгээг авах боломжтой.

bottom of page